Турк улсын Анталия хотод зохион байгуулж буй “WISF - Antalya 2023” олон улсын тэмцээний “Цээж бодолт”-ын төрөлд Монголын оюун ухааны академийн сурагчид эх орноо төлөөлөн амжилттай оролцож байна. Тодруулбал, бага насны ангилалд Монголын оюун ухааны академийн тамирчин С.Чингим, Б.Гарьд, Ө.Амин-Эрдэнэ, Б.Тэмүүлэн нар оролцож, багаараа тэргүүн байр эзэлжээ.
Өнөөдөр тэд насны ангилалгүй “Absolute Champion”-ы төлөө өрсөлдөнө