8o
Улаанбаатар хот
mobile menu

Ачааны автомашины араас мөргөсөн суудлын автомашины жолооч нь амиа алджээ

2023-05-09 10:52:00

Хэнтий аймагт ачааны автомашины араас суудлын автомашин мөргөсний улмаас нэг хүн төмөр эд ангид хавчуулагдан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. 

Аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово” загварын өөрөө буулгагч автомашины араас, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж автомашины жолооч болох иргэн Д /28 настай, эрэгтэй/ нас барсан байжээ. Иймд алба хаагчид цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Орон нутгийн замд жолооч нар автомашины аюулгүй байдлыг хангаж, хурд хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл