Хэнтий аймгийн .... сумын 8 дугаар баг, “Чингисийн хаалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 8.5 км, сумын төв/-д Суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 5 сарын 7-ны өдрийн 16:08 цагт Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход Хэнтий аймгийн .... сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Д /27 настай, эрэгтэй-ын жолоодож явсан “Стана” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн чиглэлд иргэн Ж /42 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан “Форд” загварын /2 зорчигчтой/ суудлын автомшинтай мөргөлдөж, “Стана” загварын суудлын автомашины жолооч Д/27 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсан тул 16:21 цагт эсэн мэнд гаргаж, тус аймгийн Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
27 НАСТАЙ ЭРЭГТЭЙ АВТОМАШИНЫ ТӨМӨР ХИЙЦЭД ХАВЧУУЛАГДЖЭЭ
2023-05-08 11:35:00