8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Номин: Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж барилга барихгүй

2023-05-08 10:52:00

Олон нийтийн сүлжээнд Чойжин ламын сүм музейн хашаан дахь зүлгийг устгаж шинэ барилга барих гэж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ асуудлаар Соёлын сайд Ч.Номин тайлбар хийгээд буй. Тэрээр “Чойжин ламын сүм музейн урд зүлгийг устгаж ямар ч барилга барихгүй. Харин музейн захиргааны зүгээс сан хөмрөгөө хадгалан хамгаалах олон улсын стандартад нийцсэн байр савтай болох, үйлчлүүлж байгаа зочдын наад захын тав тухыг хангах ариун цэврийн өрөө, ажиллаж буй хүмүүсийн эрүүл аюулгүй орчинд ажиллах боломжийг хангах хүсэлтийг олон жилийн турш тавьж ирсэн байдаг. Энэ бүгд нь шийдвэрлэх ёстой зүй ёсны шаардлагууд. Харин өнөөдрийн байдлаар уг газарт барилга барих ямар нэгэн шийдвэр болон төсөв төлөвлөгөө байхгүй. Зөвхөн боломжуудыг судлах шатандаа явж байна" хэмээсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment