8o
Улаанбаатар хот
mobile menu

13 настай охиныг хөнөөж цогцсыг нь нуусан этгээдийг 5 жилийн дараа олж тогтоолоо

2023-05-05 12:12:00

2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах 4 дүгээр баг, Товгын ар гэх газраас 13 настай “М” охин хонь хариулахаар яваад сураггүй алга болсон юм.

Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдээлэл бүртгэгдэн тус аймгийн цагдаагийн газраас сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтран эрэн хайх ажиллагааг 150 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, үр дүнд хүрээгүй. Тиймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг тасралгүй зохион байгуулсан.

Тэгвэл уг хэргийг таван жилийн дараа илрүүлжээ. Тодруулбал, хохирогчийн амь насыг өмнө нь хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгэгдэж байсан 38 настай эрэгтэй “Б” гэгч хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Б гэгч сэжигтэй этгээдийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газраас олж тогтоосон аж. Таван жилийн өмнө хохирогчийн амь насыг хохироон хэргийн газраас 3 километр газарт зөөвөрлөн модон дунд нуусан байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл