8o
Улаанбаатар хот
mobile menu

"Замын-Үүд боомтоор ачаа тээвэрлэхэд даацын хязгаарлалт тогтоосон нь зардлыг нэмэгдүүлж байна"

2023-05-04 14:10:00

Импортын барааны татан авалт хэвийн нөхцөлд шилжсэн эсэх талаар Барилгын хөгжлийн төвөөс мэдээллээ.

"Замын-Үүд боомтоор импортын бараа, материалын 70% нь орж ирдэг. Тус авто боомт нээгдсэнээр ачаа барааны эргэлт сайжирч, тээвэрлэлтийн үнэ буурсан.

Гэхдээ ачаа тээвэрлэж буй машины даацыг хязгаарласан. Өмнө нь нэг машин дээр 50 тонн ачаа ачдаг байсан бол одоо 25 тонн гээд хязгаарлачихаар ачаагаа хоёр удаа зөөхөөр болоод байгаа юм. Ингэснээр тээврийн зардал нэмэгдэж байна. Ачаа тээвэр цар тахлын өмнөх үеийнх шигээ хэмжээнд хүрээгүй.

Вагоны хувьд БНХАУ-аас хангалттай хүрэлцээтэй биш, нэг сарын хүлээлттэй гэсэн мэдээлэл бий"-г Барилга.мн-ийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл