8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д шороон шуурганы улмаас зургаан хүн амь насаа алджээ

2023-05-03 15:52:00

АНУ-ын Иллинойс мужид хүчтэй шороон шуурга шуурсны улмаас зургаан хүн амь насаа алджээ. Шороон шуурга Монтгомери болон Сангамон хотуудыг холбосон зам дагуу шуурсан бөгөөд замын ойролцоох хагалаад удаагүй талбайд хэд хэдэн автомашины осол гарчээ. Нийт зургаан хүн амь үрэгдсэнээс гадна 2-80 насны 30 гаруй хүн хүндээс хөнгөн бэртэл авсан байна. Мөн 60-80 зорчигч тээврийн хэрэгсэл осолдож, хагас ачааны зориулалттай хоёр машин шатжээ.

Тус шуурганд өртсөн төв замыг хааж албаныхан мөрдлөг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн тухайн бүс нутагт урьд өмнө нь ийм хүчтэй шороон шуурга шуурч байгаагүй талаар мужийн оршин суугчид мэдүүлжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл