8o
Улаанбаатар хот
mobile menu

ФРАНЦАД БОЛСОН ЖАГСААЛЫН ҮЕЭР 100 ГАРУЙ ЦАГДАА БЭРТЖЭЭ

2023-05-02 16:12:00

Хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж өчигдөр Франц улсад үйлдвэрчний эвлэлүүд өргөн хүрээг хамарсан жагсаал зохион байгуулсан байна. Гэвч тайван замаар эхэлсэн жагсаал тэтгэврийн нас нэмэхийг эсэргүүцсэн Засгийн газрын эсрэг жагсаал болон хувирчээ.

Дотоод хэргийн яамны мэдээлснээр хөдөлмөрчдийн өдөрт улс орон даяар 800,000 орчим иргэн жагсаалд нэгдсэний 112,000 орчим нь Парис хотод жагссан байна. Харин үйлдвэрчний эвлэл дээрхээс гурав дахин их хүн жагсаалд нэгдсэн гэжээ. 

Цагдаа нар болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн гарч 100 гаруй цагдаа бэртэж, 300 орчим жагсагч саатуулагдсан байна. Дотоод хэргийн сайд Жералд Дарманин нийслэл Парис зэрэг хэд хэдэн хотод үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан жагсаал эмх замбараагүй байдал болон хувирсан гэдгийг мэдэгджээ. 

Парисын 11 дүгээр дүүргийн дэргэдүүр жагсагчдыг өнгөрч байхад цагдаа нар нулимс асгаруулагч цацаж, хар өнгийн хувцастай хэсэг бүлэг залуустай мөргөлдсөн байна. Жагсагчид цагдаа нар луу хогийн сав, галт бөмбөг шийджээ. 

Түүнчлэн Лион хотод зарим дэлгүүр худалдааны төвийн цонхнуудыг хагалж, цөөн автомашиныг жагсаалын үеэр галдан шатаасан байна. Мөн Марсель хотод мөн зуу гаруй жагсагч тансаг зэрэглэлийн зочид буудлын урд цагдаа нартай мөргөлджээ. Тулуз, Ренн хотуудад ч цагдаа нар жагсагчдыг намжаахын тулд нулимс асгаруулагч ашигласан тухай мэдээлжээ. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэтгэврийн насыг 62-оос 64 болгон нэмэгдүүлсэн нь олон сарын турш үргэлжилсэн иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай тулгарсан юм. 

Эх сурвалж: The Guardian

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment