МАХН тохирооноосоо буцсан учраас МАН эвсэх боломжгүй гэсэн мэдээлэл хийлээ. МАХН-аас 51:25 гэсэн харьцааг өөрчлөх санал ирүүлсэн учраас эвсэх боломжгүй болсон байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "МАН-ын бага хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ бага хурлаар МАН, МАХН сонгуулиар эвсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах гээд чадахгүй байна. Н.Энхбаяр дарга бусад нам эвслүүдтэй яриа хийгээд яваад байгаа бололтой. Яг одоогоор хэлэлцэж тохиролцсон асуудлаасаа МАХН буцсан бичгүүдийг бидэнд ирүүлж эхэллээ. Тухайлбал орон нутгийн сонгуульд оролцохдоо ИТХ-д авсан суудлын тоо саналын тоо харгалзана гэдгийг 2012 оны УИХ-д авсан саналын тоог харгалзаж үзнэ гэж өөрчлөх гэж байна.Квотыг тогтоохдоо МАН 80, 20 МАХН байна гэдгийг нэмж оруулах, засаг дарга, ИТХ авсан суудлаас үл хамааран сөөлжилж тавина гэдгийг өмнө нь тохирсон мөртлөө буцсан" гэв. Хэлсэнээсээ буцсан учраас МАХН-тай эвсэх боломжгүй гэж үзэж байгаа аж.