8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

2023-04-25 13:24:00

Яруу найрагч, зохиолч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх гэм буруугийн шүүх хойшиллоо.

Хуралдаан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:30 цагт товлосон ч ерөнхий шүүгч Хөгжлийн банкны гэх тодотголтой шүүх хуралд оролцож байгаа тул ийнхүү тодорхойгүй хугацаагаар хойшлохоор болов.

Нийслэлийн Прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэн буруутгаж буй.

 Уг хуулийн заалтад “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”  гэжээ.

Ц.Хулан нь 1994-1996 оны хооронд “Ардын эрх”, “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, "Ням гараг" сонинд хэлтсийн дарга, 1996 -1997 онд Ням гараг, Билгүүн судар сонинд хариуцлагатай эрхлэгч, ерөнхий редактор, эрхлэгч, 1997-1999 онд “Хөдөлмөр” сонины ерөнхий эрхлэгч, 2017 он хүртэл Хүүхэлдэйн театрын захирал, 2018 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment