8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Амартайван: Ээлжит бус хуралд намын удирдах зөвлөлийн нэг ч хүн ирээгүй

2016-04-19 10:10:00

Тусгаар тогтнол эв нэгдлийн  нам өчигдөр ээлжит бус их хурлаа хийсэн. Энэ удаагийн ээлжит бус их хурлыг тус намын шинэ дарга, УИХ-ын гишүүн Г.Уянга удирдан явуулсан. Мөн тус намын хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, ЗХУ, БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаа, Ардын жүжигчин Г.Хайдав, хуульч С.Нарангэрэл, “Херо энтертайнмент”-ийн найруулагч Б.Баатар, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар тэргүүтэй гишүүд дэмжигчид хүрэлцэн иржээ. Мөн Нарантуул худалдааны төвийн  босс Ш.Сайхансамбууг тус намд элссэн гэх мэдээлэл байна. Харин намын удирдах зөвлөлийн гишүүдээс ч ээлжит бус хуралд хэн ч суугаагүй  юм байна.

Энэ асуудлаар Тусгаар тогтнол эв нэгдлийн намын удирдах зөвлөлийн гишүүн А.Амартайвангаас дараахь зүйлийг тодрууллаа.  

- Тусгаар тогтнол эв нэгдлийн намыг анх хэн гэдэг хүн үүсгэн байгуулсан вэ?

- Энэ нам өнгөрсөн 2015 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан.Энэ намыг н.Эрдэнэжаргал гэдэг хүн үүсгэн байгуулж, намын мөрийн хөтөлбөр дүрэм журмыг гарсан юм. Харин анхны намын дарга Баянбилэг гэдэг хүн байсан. н.Эрдэнэжаргал анх Эв нэгдэл хөгжлийн намыг байгуулах гэж байна гээд над дээр ирсэн. Би мөрийн хөтөлбөр болон бусад зүйлтэй нь танилцаж  “хөгжлийн” гэдгийг нь эв нэгдэл болгосон. Ингэж л Тусгаар тогтнол эв нэгдлийн нам болсон түүхтэй. Анх байгуулагдаж  байхдаа дэмжигчдийн тоо 15 мянга хүрсэн. Би энэ намын удирдах зөвлөлийн долоон гишүүний нэг нь. Бага хурлаар сонгогдож байсан.  Өчигдөр намын дарга УИХ-гишүүн Г. Уянга боллоо гэдгийг сонссон. Одоо бүтцийн хувьд бүтэн өөрчлөлт орсон байгаа.

- Та ээлжит бус хуралд очсон уу?

-Үгүй ээ. Би таван сар намын үйл ажиллагаанд оролцоогүй. Надад хурлын талаар ямарч мэдээлэл ирээгүй. Би одоо хүртэл намын гишүүн хэвээрээ байгаа. Намынхаа талаар мэдээлэл сонсоод байх нь удирдах зөвлөлийн гишүүдийг тараасан сурагтай. Манай намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Баттөр гэдэг залуу тараасан сураг байна. Одоо энэ хүнийг ямар эрх мэдлийнхээ хүрээнд удирдах зөвлөлийн гишүүдийг тараасан гэдгийг мэдэх  гээд байж байна. Өнөөдөр намын удирдах зөвлөлийн гишүүд болон анх үүсгэн байгуулсан хүнтэйгээ уулзана.

-УИХ-ын гишүүн намын дарга болохоос өмнө тантай уулзсан уу?

-Г.Уянга гишүүнтэй  уржигдар хальт уулзсан. Нам шинэ бүрэлдэхүүнтэй болж байгаа гэдгийг хэлсэн. Би гишүүнтэй уулзахдаа  намын гишүүдийн талаар хэлсэн байгаа.

-Уянга гишүүн тантай уулзахдаа ээлжит бус хурал болно гэдгээ хэлээгүй юм уу?

-Хурал болох гэж байгаа гэдгийг хэлсэн. Гэхдээ энэ ээлжит бус хуралд намын удирдах зөвлөлийн гишүүдээс хүн ирээгүй байна лээ. Олны танил хүмүүс нэлээд ирсэн байсан.

-Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга нь н.Эрдэнэжаргал гэх хүн байсан. Харин одоо Г.Уянга гишүүн болсон. Тэгэхээр танай намынхан Г.Уянга гишүүнтэй тохиролцсон уу?

-Би гишүүнтэй уулзаж байхдаа энэ асуудлыг асуусан. Гишүүний хувьд тийм зүйл байхгүй гэсэн. Ном журмын дагуу намын даргадаа бүх тамга тэмдэгээ шилжүүлж өгсөн.

Ш.Сайхансамбуу: Би намд элсээгүй

Нарантуул худалдааны төвийн эзэн тус намд элссэн гэх мэдээлэлийн дагуу  Ш.Сайхансамбуугаас тодрууллаа.

-Та Тусгаар тогтнол эв нэгдлийн намд гишүүнээр элссэн үү?

-Үгүй ээ. Би  намд элсээгүй.

- Тусгаар тогтнол эв нэгдлийн  намын ээлжит бус хурал болсон. Тус хуралд оролцсон уу. Таньд хуралд оролцох урилга өгсөн үү?

-Эв нэгдлийн намын ээлжилт бус хуралд суугаагүй.

 

 

С. Нарангэрэл: Би урилгаар очсон

Академич, хуульч, өмгөөлөгч  С.Нарангэрэлээс  дараахь зүйлийг тодрууллаа.

-Тусгаар тогтнол эв нэгдлийн нам ээлжит бус хурлаа хийсэн. Тус хуралд  та очсон байсан. Энэ намд гишүүнээр элсэн юм уу?

-  Үгүй ээ. Надад урилга  өгсөн. Тэр  урилгын дагуу очсон. Надаас гадна Монгол тулгатны зуун эрхэмд орсон хүмүүсийг ч урьсан байсан. Тус хуралд урилгаар маш олон хүмүүс ирсэн байсан.

Г.Уянга: Би намын даргаар томилогдоод найм хонож байна

Тусгаар тогтнол эв нэгдлийн  намын шинэ дарга УИХ-ын гишүүн Г.Уянгаас цөөн асуултанд хариулт авлаа.

-Ямар шалтгаанаар МҮАН-аас татгалзаж Тусгаар тогтнол эв нэгдлийн намын даргаар ажиллах шийдвэрт хүрсэн бэ?

-Тусгаар тогтнол эв нэгдлийн нам нь нэг жилийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгэгдэж байгуулагдсан. Бидний хэдэн нөхөд нийлж нам байгуулах оролдлогийг хийсэн ч амжаагүй. Гэтэл Сонгуулийн хууль батлагдаж сонгуульд орох нам зургаан сарын өмнө байгуулагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тэгээд бид гарцаагүй нийгмийн шинэчлэлтийн төлөө явж байгаа тул тус намд элсч, энэ алхмыг хийлээ.

-Нам хэдэн гишүүнтэй вэ. Эх сурвалжууд УИХ-ын бие даагч гишүүн тэргүүтэй цөөнгүй УИХ-ын гишүүн танай намд элсэх тухай мэдээлж байна?

-Бие даагч гишүүдтэй уулзсан. Урилга хүргүүлсэн. Ер нь бид нар хаана ч байлаа гэсэн улстөрийн нэг фронт байж өнгөрсөн 26 жилийн дэглэмийг өөрчлөх үйлст нэгдэнэ гэж ойлгож байгаа.

-Та намын даргаар хэзээ томилогдов?

-Би намын даргаар томилогдож батлагдаад найм хонож байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Yasan nar hvndee bodson nowshnuud be dawarlaal bna sh dee aigaagvi l bol hural deer ireed 7 .n bulchirhagaa tochih chini yasaiin muu sanaatai l bolood ireegvi biz hujaa yum bna l daa
2016/04/22 103.17.108.42
ЗОЧИН
Тусгаар тогтнол эв нэгдлийн нам гэгчийн дарга БАЯНБИЛЭГ гэгч эмэгтэй гэмт хэргийн улмаас зугтсан УЯНГА гэгч луйварчин бөгс долоогч намыг нь дээрэмдпэж тэгээд өчигдөр буюу 04,18 нд дээд шүүхэд бүргүүлэх гээд өгч гэнэ.Энэ гишүүн авгай хууль мэддэг юм болов
2016/04/19 103.17.108.42
zochin
Duuchin Adarsurengiin huu Amartaivan Belgi Ulsad hiih yumgui arhidaad yavdag baisan Mongold yu hiij yavaa yum bol ??? bas uls tur sonirhood kkkkk Mongol ulsiin tur bur samuurch guitslee,Nara ,Argo geed l.
2016/04/19 103.17.108.42
Erdenejargal gj hujaa nam baiguulsan gj bitgii moroodood bai.
2016/04/19 103.17.108.42
Amartaivan, erdenejargal gej hen be. Hujaa yumuu.
2016/04/19 103.17.108.42
зочин
уянга нэртэйгээр нь эби энхболд энхбаярыг урьчихгүй яасан юм? наадмын концерт биш.нэр цуутай хүмүүсийг урилга өгч уриад өөрийг нь дэмжиж байна гэж харагдуулахыг хичээсэн бололтой
2016/04/19 103.17.108.42
Асуудал үүсэх даруйд бултацгаан хаяагаа манаад Уянга ганцаараа хэдэн хамынхаа хамт хоосон үлдэж ч мэднэ. Наад алдар цолтонгууд чинь зүгээр л шоучид шүү дээ
2016/04/19 103.17.108.42
za udahgui tarnaa ene nam kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2016/04/19 103.17.108.42
zochin
Ene amartaivan gej ymar hun bdgiin medehchgui ym bna. boduul bas neg sensatsi tarij ooriihoo rankiig osgoh zorilgotoi nowsh l biz
2016/04/19 103.17.108.42
AMARTAIBAN gedeg aalzaa unsh
Ene buhen chin unen yum bol OChigdor namiin hural bolson geed bhiin ter hural deeree ochood ene buhnee yrih ni yasan yum be? hudlaa arduur ni ingej bogs uhaj ybahaa bolimoor yum da ..!..
2016/04/19 103.17.108.42
Erdenejargal gej bas hen be? HUJAA hun baidag sanagdhiin
2016/04/19 103.17.108.42
ene humuus nam geheer l araas uhdeg boltson tsag yum baih da Amartaiban gene uu ene odoo yg hen yum be? tanihchguim bna
2016/04/19 103.17.108.42
Nergui
Hezeenii bogs uhagch Amartaivan gedgiig hun bolgon mednee gj
2016/04/19 103.17.108.42
Havriin sindrom
Ene amartaivan gj solio galzuu yumnii havriin yum n hodolcon yum bnldaa. Erdenejargal gj hujaa nam baiguulsan genuu haha
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment