Өнгөрсөн долоо хоногт “Өдрийн сонин”-ы дугаарт “Шинэ төмөр зам төслийн 42 сая ам.доллар БНСУ-д угаагдан буцаж орж ирснийг баримтаар тогтоожээ” гэсэн гарчиг бүхий нийтлэл гарсан. Уг нийтлэлийн дараагаар УИХ-ын гишүүн Х.Баттулга тус сониныг нэр төрд халдсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгнө гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл “Өдрийн сонин”-ыг иргэн Х.Баттулгын нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, “Өдрийн сонин”-ыхон ярилцаад ойлголцох талаас нь хандаагүй. Ер нь үл тоох байдлаар хандаж, эв зүйгээр ярилцах боломж өгөөгүйг хэлэх хэрэгтэй. Бусдыг гүтгэж, нэр төрд халдсан учир “Өдрийн сонин”-оос нэг тэрбум төгрөг нэхэмжилж байгаа” гэж хэлсэн байна.