8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Хуланд холбогдох хэргийн шүүх хурал маргааш болно

2023-04-24 12:59:00

Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Улмаар түүний гэм бурууг хэлэлцэх шүүх хурлыг энэ сарын 25-нд буюу маргааш явуулахаар товлосон. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хорьсон. Сүүлд хоёр удаа цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан юм. Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнийг “Гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment