8o
Улаанбаатар хот
mobile menu

Кенид шашны номлолд автаж өлсгөлөнгөөр нас барсан 47 хүний цогцос олджээ

2023-04-24 11:27:00

Кенийн цагдаа нар Малинди хотоос холгүй ой модноос өлсгөлөнгөөр нас барсан 47 хүний цогцсыг ухаж гаргасан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан итгэгчдийг Есүстэй уулзахын тулд өлсөж үхэхийг номлосон шашны тэргүүнийг баривчилжээ.

Малтлагын ажил үргэлжилж буй учир нас барсан хүний тоо нэмэгдэж болзошгүйг албаныхан хэлж байна. Булшнуудын дунд нэг айлын таван гишүүн болох гурван хүүхэд эцэг эхтэйгээ  байгааг цагдаа нар мэдээлжээ

Хохирогчид бүгд өлсгөлөнгөөр нас барсан эсэхийг нь албаныхан тогтоохоор ажиллаж байгаа аж. “Сайн мэдээ” олон улсын сүмийн тэргүүн Пол Маккензи Нтенге энэ хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс татгалзжээ.

Цагдаа нар хэргийн газарт анх ирснийхээ дараа 15 хүнийг аварсан ч дөрөвийнх нь биеийн байдал маш хүнд байсан учир эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment