8o
Улаанбаатар хот
mobile menu

ТВИТТЕРИЙН ЦЭНХЭР ТЭМДЭГЛЭГЭЭГ АРИЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

2023-04-21 13:23:00

Дэлхийн хоёр дахь чинээлэг эрхэм Илон Маск өнгөрсөн жил Твиттер цахим сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдаж авсныхаа дараа жинхэнэ хаяг болохыг гэрчилдэг цэнхэр тэмдэглээтэй хэрэглэгчдээс сар бүр 8 ам.доллар, жилд 84 ам.долларын төлбөр нэхэмжлэхээ мэдэгдсэн билээ. 

Цэнхэр тэмдэглэгээг өмнө үнэ төлбөргүй ашигладаг зарим хэрэглэгч төлбөр төлөх болсонд ундууцаж, төлөхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Олны танил эрхмүүдээс гадна Human Rights Watch, NAACP зэрэг ашгийн бус байгууллагууд цэнхэр тэмдэглэгээний төлөө мөнгө төлөхгүй гэжээ.

Энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхэлж Маскийн мэдэгдэл хэрэгжиж эхэлсэн байна. Цэнхэр тэмдэглэгээний төлбөрөө төлөөгүй хаяг, хэрэглэгчдээс тэмдэглэгээг арилгаж эхэлжээ. Нэрт дуучин Бейонсе, Ромын пап Францис, Хиллари Клинтон зэрэг олны танил эрхмүүд цэнхэр тэмдгээ алдсан байна.  

Маскын шинэ санаачилга Твиттерийн ашиг орлогыг нэмэгдүүлнэ гэж тэрээр үзсэн. Нөгөөтээгүүр цэнхэр тэмдэглэгээгээ алдсанаар хэн нэг алдартан эсхүл байгууллагын нэртэй хуурамч хаягаас хуурамч мэдээ мэдээлэл түгээх эрсдэл нэмэгдэх юм байна.

Эх сурвалж: ВВС

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment