8o
Улаанбаатар хот
mobile menu

ААН-ИЙГ ДАРАМТЛАН, ЭД ЗҮЙЛИЙГ НЬ ӨӨРИЙН БОЛГОСОН 39 ЭТГЭЭДЭД ШҮҮХЭЭС ЯЛ ОНООЖЭЭ

2023-04-18 12:12:00

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлж байна

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн албаны дарга цагдаагийн хурандаа Т.Сүхболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас сүүлийн үед шалгагдаж байгаа "Андын элч" компани болон эрүүгийн цагдаагийн албанаас шалгагдаж буй удаа дараа ял шийтгэл эдэлсэн этгээдүүдэд цагдаагийн байгууллагын зүгээс авч буй арга хэмжээ, ял шийтгэлийн талаар товчхон мэдээлэл хүргэе. 

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулалттай гэмт бүлэг үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоох урьд өмнө нь удаа дараа ял шийтгүүлсэн этгээдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 41 дүгээр зүйл, хорих ял эдлэн суллагдсан этгээдүүдэд хяналт тогтоох талаар цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны код журмын 601 захиргааны хяналт тавих гэсэн журмын дагуу цагдаагийн байгууллага тогтмол хяналт тавин ажиллаж байна.

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан этгээдүүд нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хөрөнгө оруулагч нартай  харилцаа холбоо тогтоон тэдгээрийн захиалгаар тухай этгээдүүдтэй ижил төрөл бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй этгээдүүдийг зэвсэг зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлэх гэмт  хэргийг бүлэглэн үйлдсэн хэргүүдийг тухай бүрд нь цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлж эрүүгийн хариуцлага тооцуулж байсан.

Эдгээрээс сүүлийн 5 жилд хийсэн ажлуудаас дурдвал:

- 2019 оноос хойш бусдаас захиалга авч, иргэн, ААН-ийг дарамтлан, заналхийлж, эд зүйлийг нь өөрийн болгосон 39 этгээдэд шүүхээс ял оноожээ. 

- 2023 оны эхний улирлын байдлаар Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэмт хэрэг үйлдсэн 8 бүлгийн 21 этгээдүүдийн хэргийг шалгаж, 5 бүлгийн 13 этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байна.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн эрүүгийн цагдаагийн албанд 2022.03.24-ний өдөр иргэн Б-ээс албан бичгээр ирүүлсэн  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт байрлах "Андын элч" компанийн эзэмшлийн гаалийн талбайд /2023.03.10/-ний өдөр 20 орчим хүмүүс бүлэглэн зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж БНХАУ-ын иргэн Эрдэнэтогтохыг заналхийлсэн гэх гомдол мэдээлэл шалгагдаж байна. 

Иймд цагдаагийн байгууллагын зүгээс ирүүлсэн гомдол хэргийг яг хуулийн дагуу прокурорын хяналт дор шийдвэрлэдэг учраас цагдаагийн байгууллагын зүгээс хэргийг удаашруулсан шалгаагүй гэх асуудал байхгүй” гэлээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment