8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан: Би айж байна

2015-11-25 15:42:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ц.Мөнхбаярыг гүтгэсэн нь нэвтрүүлгээр илэрчээ. Ийм нэвтрүүлэг хийсэний төлөө сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг дарамталж заналхийлсэн байна. Л.Мөнхбаясгалан "За ёстой жинхэнээсээ айлаа... Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө ... би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох ёстой байснаа эмийн чөлөөтэй гээд ирээгүй. Тэгэхээр нь Мөнхбаярыг оруулчихсан юм. Гэтэл Ерөнхийлөгчийн уурыг хүргэчихнэ чинээ санасангүй. Хэвлэлийн эрх чөлөө байгаа гэдэгт итгээд л ийм юм боллоо. Ноён Ц.Элбэгдорж ТЕГ, АТГ аараа шалгуулна биз дээ...Харин жирийн сэтгүүлч би айж байна. Ц.Элбэгдорж гуайг сэтгүүлчдийнхээ эрхийг ямар ч үед хамгаална гэж бодож явсан эндүүрчээ... Үнэнээсээ ихээр айж байгааг минь хүлээн авна уу. Үзэгнээс өөр зэвсэггүй надад өөр хэлэх юм алга. Миний мэдэлд хэдэн асуулт л байдаг... Харин Ерөнхийлөгчийн мэдэлд ТЕГ нь Зэвсэгт хүчинтэйгээ байж байдаг. Тийм болохоор дотор жихүүцэм айдсыг би мэдэрч байна. Харин үнэн юм ярьсан Мөнхбаярыг битгий дахиад шоронд хийчихээрэй л гэж гуйя... " хэмээх постыг ФБ хуудсандаа өглөө оруулсан бөгөөд оруулсан даруйдаа постоо устгасан байна.

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт иргэн Ц.Мөнхбаяр оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх асуудлаар хандсан боловч өргөдөлд өөр агуулгатай өөр хариу өгсөн хэмээн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна. 

Харин энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хэлэхдээ “Иймэрхүү захиалгат нэвтрүүлэг, гүтгэлэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж байгаа бодлого үйл ажиллагааг харлуулах гэсэн явуургүй бодлого. Үүний ард цөөн хэдэн хүний жижиг явцуу ашиг сонирхол бий. Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол Улсын нийтлэг, том эрх ашгийг нэн тэргүүнд тавьж хүнд хэцүү шийдвэр гаргах нь бий” гэсэн хариултыг өгсөн байна.   Ц.Мөнхбаярын оролцсон "Цензургүй яриа" нэвтрүүлгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment