Бернар Арно дэлхийн тэргүүн баяны цолоо Илон Маскаас эргүүлэн авлаа. LVMH компанийн ерөнхийлөгчийн хөрөнгө жилийн дотор 53 тэрбумаар нэмэгдэж 211 тэрбум ам.доллар давжээ.
Харин Илон Макс жилийн хугацаанд 39 тэрбум доллар алдан хөрөнгийн хэмжээ нь 180 тэрбум болсон гэж Forbes сэтгүүлийн шинжээчид үзэж буй.
Цахим худалдааны Amazon сүлжээг үндэслэгч Жефф Безос $144 тэрбумтайгаар гуравт бичигдэж байна.