8o
Улаанбаатар хот
mobile menu

А.Билгүүн: Аймаг, сумын ИТХ-уудад УИХ-тай дүйх эрх мэдэлгүй гэдгийг нь ойлгуулж өгөөч, Ерөнхий сайд аа

2023-04-03 15:00:00

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гараг бүр өглөөний уулзалт хийж байна. Өнөөдөр "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд өглөөний ээлжит уулзалтаа уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийлээ.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргах нь өнөөдрийн уулзалтын гол зорилго юм байна.

"2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдэвт өглөөний уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүдээс гадна төрийн өмчит "Эрдэнэс Монгол", "Эрдэнэт"-ийн удирдлагууд, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, "МАК" ХХК-ийн захирал Б.Нямтайшир, "Макс" группийн захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцов.

Энэ үеэр "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Билгүүн "Монгол Улс 21 холбооны улс шиг болчихоод байна. Өнгөрсөн жил л мэдлээ. Баянхонгор аймаг л гэхэд аймгийн стратегийн орд гээд ордтой юм байна. Үүнийгээ ИТХ-аараа нь баталчихсан. Орд нээн илрүүлээд нөөц нь илүү тогтоогдвол аймгийн стратегийн орд болоод хувирчихдаг. ИТХ нь тухайн ордоосоо хишиг хүртээх үүргийг Засаг даргадаа өгдөг болчихлоо. Тиймээс аймаг, сумын ИТХ-ууд бол УИХ-тай дүйцэх эрх мэдэлтэй субъект биш гэдгийг ойлгуулсан арга хэмжээ авч өгөөч ээ, Ерөнхий сайд аа. Ингэхгүй бол 21 аймаг, сумдын парламент гараад ирлээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт л гэхэд Баянхонгор аймгийн Шинэ жинст сумын ИТХ "Эрдэнэ Монгол" компанийн үйл ажиллагааг зогсоосугай гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment