Иргэд шатахуун түгээх станцуудад АИ-92 бензин олгохгүй, дууссан талаар мэдээллийг өнгөрсөн долоо хоногоос цахим хуудаст бичиж эхэлсэн. Тиймээс шатахууны нөөц тасалдсан эсэх талаар Ашигт малтмал газрын тосны газар болон импортлогчдоос байр суурийг тодрууллаа.
АМГТГ-аас өгсөн мэдээллээр “Долоо хоног тутамд хоёр удаа шатахууны нөөцийн мэдээллийг импортлогчдоос авч нэгтгэн хүргэж байна. АИ-92 нөөц багассан асуудал байхгүй. Бүх газар хэвийн олгож байгаа.
Тухайн өдрийн түгээлтээс шалтгаалж клонкын татан авсан бензин нь эрт дуусч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь нөөцтэй холбоогүй.