Цагдаагийн байгууллагад энэ сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй А нь халааснаасаа гар утсаа алдлаа гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус хэргийг шалгахад 31 настай эрэгтэй Б, 38 настай эрэгтэй Д нар нь бүлэглэн хулгайлж, гар утас эрхэлдэг 43 настай О-д зарж борлуулсан болохыг илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.