8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мөнгөн мод-2022" наадмын шилдгүүд тодорлоо

2023-03-28 12:10:00

Оны шилдэг уран бүтээлч, уран бүтээл тодруулдаг “Мөнгөн мод”  шагнал гардуулах ёслолын ажиллагаа УБДЭТ-т өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.

 

 

“Мөнгөн мод-2022” наадмын хүрээнд соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулав. Харин шилдэг уран бүтээлчдийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулж, мөнгөн мод цом, мөнгөн шагналаар урамшуулсан юм.

 

14 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлдөв.

 

"Тайзны урлагийн шилдэг бүтээл"-ээр “Херо” энтертайнментын “Тамгагүй төр жүжиг” физикл монгол драм шалгарлаа. 

May be a cartoon of 3 people and text

 

"Кино урлагийн шилдэг бүтээл"-ээр “Хаадын хаан пикчерс” компанийн “Трио” уран сайхны кино тодорлоо.

May be an image of 1 person and text

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment