8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эрдэнэс Тавантолгой” ХК эрчим хүчний нүүрс биржээр арилжааллаа

2023-03-24 15:12:00

“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим арилжааг өнөөдөр /2023.03.24/ амжилттай зохион байгуулж 15 багц 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжаалжээ. 

Цахим арилжаанд дөрвөн аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжсан байна.

Өмнө нь түүхий коксжих нүүрсийг биржээр арилжаалж байсан бол энэ удаа эрчим хүчний нүүрсийг биржээр амжилттай борлууллаа. "Эрдэнэс Тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор амжилттай борлууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл