8o
Улаанбаатар хот
mobile menu

Путин, Ши нарын харилцааг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга “ашиг харсан гэрлэлт” гэж нэрлэв

2023-03-23 13:10:00

Өчигдөр Сенатын гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд үг хэлэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен саяхан Москвад болж өнгөрсөн Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтын талаар байр сууриа илэрхийлжээ.

“Биднээс тэс өөр ертөнцийг үзэх үзэлтэй байсныхаа үр дүнд тэдний үүсгэсэн хэлхээ холбоог “ашиг харсан гэрлэлт” гэж нэрлэхэд болно. Ямар нэг итгэл үнэмшил дээр нэгдсэн гэдэгт би эргэлзэж байна” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Блинкен цааш нь ярихдаа дээрх харилцаанд Орос улс “жижиг түнш” болохыг онцолж, Хятад улс Украины дайнд ашиглах зэр зэвсгийг Орос улсад нийлүүлэхээс татгалзсаар ирснийг мэдэгджээ.

Хятад улс АНУ тэргүүтэй олон улсын дэг журмыг өөрийн “либерал бус” үзэл баримтлалаар солих эрмэлзэлтэй байгаа бол Оросын хувьд дэлхийг эмх замбараагүй болгохоос өөр тодорхой үзэл баримтлалгүйг Блинкен бас хэлсэн байна.

Ши Жиньпин гурван өдрийн айлчлалаа өндөрлөөд буцах үед Путин хүндэт зочноо Кремлийн үүд хүртэл гаргаж өгсөн юм.

Энэ үеэр Ши Жиньпин түүнд хандан “Яг одоо сүүлийн 100 жилд үзэгдээгүй том өөрчлөлт болж байна. Бид энэхүү өөрчлөлтийг жолоодон залж буй хүмүүсийн нэг билээ” гэж хэлсэн байна.

Дараа нь тэр Путинтэй гар бариад салахдаа “Биеэ бодоорой, эрхэм анд минь” гэж хэлсэн юм.

 

Эх сурвалж: Aljazeera

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment