НӨАТ-ын сугалааны тохиролыг лхагва гарагт буюу өнөөдөр явуулна. Тэгвэл энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 01-28-ныг хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримт хамаарах тул системд баримтаа бүртгүүлэхийг ТЕГ-аас сануулж байна.
НӨАТ-ын сугалааны тохиролд:
-
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг
- 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг
- 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал авахаар шинэчилсэн.