“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Соёлын төв өргөөнд хуралдахаар товлогджээ.
Тус ээлжит хурлаар:
1. Компанийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ” гэх)-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2022 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашгийн талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
5. ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай;
6. Компанийн дунд хугацааны төлөвлөгөөний танилцуулга зэргийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.