8o
Улаанбаатар хот
mobile menu

"Мөсөн өргөө"-нд Хоккейн ДАШТ эхэлнэ

2023-03-22 12:57:00

Мөрөөдөл биелүүлэгч Мөсөн ордны үйл явдлууд өндөрлөөгүй, өрнөсөөр л байна.

Өнөөдөр (2023.03.23) "Steppe Arena" ордонд шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV дивизионы тэмцээн эхлэх гэж байна.

Монгол Улс ийнхүү түүхэндээ анх удаа шайбтай хоккейн Дэлхийн тэмцээнийг хүлээн авч байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө манай залуучуудын шигшээ баг Ази, Номхон далайн орнуудын аваргын тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Энэ удаад Үндэсний шигшээ баг ДАШТ-ий тоглолтоо эх орондоо хийнэ.

ДАШТ-ий IV дивизионы тэмцээнд Монгол, Индонез, Кувейт, Филиппины багууд оролцоно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл