Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Инновац, цахим бодлогын байнгын хороо | Нүүрсийг цахимаар арилжаалахтай холбоотой цахим биржийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, мэдээлэл сонсох | 11.00 | Монголын хөрөнгийн бирж |
2 | Төсвийн байнгын хороо | Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан | 14.00 | “Үндсэн хууль” |
3 | Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо | Боловсролын ерөнхий хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |