Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Бүгд Найрамдах Хорват улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дарио Михелинийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Хорват Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ оны 03 дугаар сарын 10-ны өдөр тохиосон билээ. Тус уулзалтаар дипломат харилцаа тогтоосон 30 жилийн түүхийг дүгнэн ярилцаж, дараагийн 30 жилд хөдөө аж ахуйн салбарт харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлсэн. Тухайлбал, хоёр улс хөдөө аж ахуйн салбар дахь сайн туршлагаа харилцан солилцож, салбарын мэргэжилтнүүдийг Хорват Улсад бэлтгэх боломжийн талаар ярилцлаа.
Мөн Хорватын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хүсэлтийн дагуу Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон Бүгд Найрамдах Хорват Улсын Эдийн засгийн танхим хамтран зохион байгуулахаар тохироод буй “Эдийн засгийн форум”-ыг зохион байгуулахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран оролцох боломжтойгоо тус уулзалтаар илэрхийлэв.
Эх сурвалж: ХХААХҮЯ
СЭДВҮҮД:ОНЦЛОХ
НИЙГЭМ
Сургуулийн удирдагчаар бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байна
Нийтэлсэн
59 мин өмнө
-
2023-03-14
Нийтэлч
Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр цахимаар удирдаж байна.
Энэхүү дадлага сургууль нь ирэх тавдугаар сард зохион байгуулагдах “Стратегийн команд штабын сургууль”-ийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд энэ жилийн анхны дадлага сургууль болж байгаа гэдгээрээ онцлог юм.
Мөн Хойд бүсийн Орхон, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Булган аймгуудын Онцгой байдлын газрууд цахимаар дадлага сургуульд оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
НИЙГЭМ
Иргэд 13, ААН-үүд 33 төрлийн гаалийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо
Нийтэлсэн
59 мин өмнө
-
2023-03-14
Нийтэлч
Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шинэчлэл, ил тод, нээлттэй бодлогын хүрээнд Гаалийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан www.gaali.mn системийг шинэчлэн нэвтрүүлээд байна.
Тэгвэл www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас үзүүлж буй гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо, лавлагаа, тодорхойлолт, гадаад худалдааны барааны статистик мэдээлэл, барааны ангилал, тарифын мэдээлэл болон тусгай зөвшөөрөл зэрэг нийт 30 гаруй үйлчилгээг иргэн, ААН-үүдэд цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Н.Мөнхзултай ярилцлаа.
– Гаалийн цахим үйлчилгээний системийг хэзээнээс эхлэн нэвтрүүлэн ажиллаж байгаа вэ?
– Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цахим үйлчилгээний www.gaali.mn системийг 2021 оноос нэвтрүүлээд байна. Уг системийг нэвтрүүлснээр иргэн 13, аж ахуйн нэгж 33 төрлийн гаалийн үйлчилгээг ЦАХИМААР авах боломжийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25,5 мянган үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүд авсан байна. Энэ хэмжээгээрээ иргэдийн зардал, чирэгдэл, хугацааг хэмнэж байгаа ач холбогдолтой юм.
-Цахим системд хэрхэн нэвтрэх вэ? Тусгай эрх авсан байхыг шаардах уу?
– www.gaali.mn системд нэвтэрч орсноор гаалийн байгууллагаас тусгай эрх авахгүйгээр иргэн, аж ахуйн нэгжүүд интернэт банк болон тоон гарын үсгээр нэвтрээд гаалийн үйлчилгээнүүдийг цахимаар авах боломжтой.
– Гаальд иргэд өөрийн биеэр очихгүйгээр цахимаар мэдүүлдэг болсон гэсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
– Цахим систем нь иргэн, аж ахуйн нэгж Гаальд өргөн мэдүүлэх үйлчилгээ гэсэн үг.
Өмнө нь иргэн, аж ахуйн нэгж гаалийн зуучлагч байгууллагаар дамжуулаад төлбөр төлж мэдүүлэг бичүүлдэг байсан бол одоо өөрсдөө www.gaali.mn-аас экспорт, импортын гаалийн барааны мэдүүлэг, автомашин болон зорчигчийн барааны гаалийн мэдүүлгийг өөрсдөө нөхөн бичих боломжтой болсон.
Гаалийн мэдүүлгийг бичихдээ дагалдах бүх бичиг баримтуудыг цахимаар илгээнэ. Ингэснээр нүүр тулсан харилцааг багасгаж, заавал байцаагч дээр бичиг баримтыг өөрийн биеэр авч очих шаардлагагүй болж байгаа юм.
Өмнө нь лавлагаа, тодорхойлолтыг цаасаар авдаг, заавал тусгай эрх авч байгаад гаргадаг байсан бол www.gaali.mn систем нэвтэрснээр гаалийн байгууллагаас олгож байгаа “Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа”, “Гаалийн байгууллагад татварын өртэй эсэх тодорхойлолт”, “Гаалийн зөрчлийн лавлагаа” цахимаар авах боломжтой болсон.
Мөн www.gaali.mn системээс мэдээ мэдээлэл, гарын авлага, барааны ангилал, татвар тарифын мэдээлэл, чингэлэг дугаар, тээврийн хэрэгслийн дугаараар ачаа улсын хилээр ороод аль хяналтын бүс дээр байгаа эсэх мөн мэдүүлэг нь хяналтын аль шатанд явж байгааг системээс харах боломжтой.
Өөрөөр хэлбэл, www.gaali.mn-ээс иргэн 13 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг үе шаттайгаар нэвтрүүлж байна.
Жишээлбэл, Гаалийн лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт, улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн бүртгүүлэх хүсэлтийг цахим болгосон нь иргэд, ААН-үүдэд чирэгдэлгүй, нүүр тулсан харилцаа үүсэхгүй байх давуу талтай болсон.
-Цаашид ямар төрлийн гаалийн үйлчилгээнүүдийг цахим болгохоор ажиллаж байгаа вэ?
– Хамгийн сүүлд Гаалийн татварын чөлөөлөлтийн хүсэлтийг цахимаар авах ажил туршилтын шатанд явж байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлснээр гаалийн “Татварын чөлөөлтийн хүсэлт”-ийг цаасаар өгч байсныг бүрэн цахимжуулж, иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацаа хэмнэж, нүүр тулсан харилцааг багасгасан ач холбогдолтой.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар
НИЙГЭМ
“УБТЗ”ХНН: 2023 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцлоо
Нийтэлсэн
1 цаг өмнө
-
2023-03-14
Нийтэлч
ТЗХАБ-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн өндөрлөлөө. Зөвлөгөөн нь хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн зөвлөгөөнд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид Зам, тээврийн хөгжлийн сайдаас олгосон итгэмжлэлийн дагуу оролцов. 5 дугаар хэсгийн зөвлөгөөн нь төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын арга хэмжээг боловсруулахад чиглэжээ.
2023 онд Монголоос Хятад руу 11700.0 мянган тонн, Хятадаас Монгол руу 1457.0 мянган тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2574.0 мянган тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3500.0 мянган тонн, Хятадаас Орос руу 1543.0 мянган тонн буюу нийт 21.089.2 мянган тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш төмөр замуудтай тохиролцлоо. Энэ нь, өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2022 оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8642.5 мянган.тонн, импортын 4191.3 мянган тонн, транзит 3174.5 мянган.тонн буюу нийт 16008.3 мянган тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн.
Эх сурвалж: “УБТЗ”ХНН