8o
Улаанбаатар хот
mobile menu

“Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгуулав

2023-03-09 13:09:00

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхэд хөгжлийн “Daimond mind” академитай хамтран “Жаргалтай ээж” өдөрлөгийг зохион байгууллаа.

Арга хэмжээг Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нээж, эмэгтэйчүүдээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү өдөрлөгийн үеэр:

  • XXI зууны цахим ээж;
  • Амьдралын эх ус, yсны эх мод;
  • Аз жаргалтай ээж;
  • Бусадтай жишилгүйгээр өөрийгөө хайрла;
  • Гэр бүлийн үнэ цэнэ;
  • Хуримтлах дадалтай ээж;
  • Ээжүүдийн асуудал юу вэ? зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

 Түүнчлэн “Хэрхэн сайн ээж байх вэ?” сэдвийн дор хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт олны танил, манлайлагч 300 эмэгтэй оролцож,  аз жаргалтай байх, урлагт хамтдаа суралцахыг уриалав. Мөн манлайлагч эмэгтэйчүүд ур чадвар, туршлагаасаа хуваалцсан нь ээжүүдэд хэрэгцээтэй ур чадваруудыг эзэмшүүлсэн арга хэмжээ боллоо.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/03/10 197.211.53.49
  • Recent
  • Most Read
  • Most Comment