8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн цахим хаягт нэвтэрч 25 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг хорьжээ

2023-03-07 15:32:00

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2022 оны наймдугаар сараас эхлэн 50 гаруй иргэдийн фейсбүүк цахим хаягт хууль бусаар нэвтэрч 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан иргэн “С”-ийг цагдан хориод байна.

Иргэн “С” нь бусдын цахим хаяг руу “Ямар утасны дугаартай вэ?”, “Хаан банкны интернэт банктай хүнтэй хамтарч ажиллана”, “Орой болтол мөнгө зээлэх үү”, “72 цагийн турш дансаа ашиглуулаад 300,000 төгрөгийн цалин авах боломжтой” гэх утгатай зурвасуудыг үл таних хаягаас илгээж, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг нь авч гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон.

Мөн иргэдийн ойр дотны хүмүүс рүү “Мөнгө байвал түр зээлээч” гэх байдлаар зохиомол байдлыг зориудаар бий болгон 150,000 -1.000.000 төгрөгийг залилсан байна.

Иймд иргэд та бүхэн өөрийн цахим хаягийн нууц үг хувийн мэдээ мэдээллийг бусдад өгөхгүй байх, танихгүй хаягаас ирүүлж буй танилцах найзын хүсэлт зурваст хариу өгөхгүй байх, аливаа зарын цахим сайтуудад тавигдсан зарын мэдээ, мэдээллийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулъя!

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment