8o
Улаанбаатар хот
mobile menu

ГЭР ХОРООЛОЛ ДУНДУУР АНХНЫ ЗУРГААН ЭГНЭЭТЭЙ ЗАМ ТАВИНА

2023-03-06 13:02:00

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн зарим удирдлагуудын хамтаар тус дүүргийн иргэдтэй уулзалт хийлээ. 

Тэд өнгөрсөн оны 10 дугаар сард "ИРГЭН ТАНЫГ СОНСЪЁ" уулзалтыг бүх хороодод хийж, иргэдэд тулгамдаж буй асуудлыг сонсон 2023 оны бодлого төлөвлөлтдөө тусгажээ. 

Өчигдрийн /2023.03.05/ уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 19, 23, 27, 39 дүгээр хороодын иргэдийн санал сэтгэгдлийг сонсжээ. Уулзалтын үер Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг Засгийн газар, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар иргэдэд танилцуулсан бол Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Н.Алтаншагай дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх бодлого шийдвэрийн талаарх мэдээллийг өглөө. 

ӨНӨӨДРИЙН УУЛЗАЛТ БОЛСОН ХОРООДОД ХИЙГДЭЖ БУЙ ЗАРИМ АЖЛЫГ ДУРДВАЛ: 

- Хүүхэд залуучуудын театр ирэх 6 дугаар сарын 1-нд хүүхэлдэйн жүжгээр нээлтээ хийнэ  

- 23, 30, 31, 37, 39, 43 дүгээр хороодыг дамнасан 6 эгнээтэй автозам барих ажлын газар чөлөөлөлт 87 хувьтай явж байгаа бөгөөд 6 дугаар сарын 1-нээс барилгын ажил эхэлнэ. 

- Хар хорин захын хажуу талаар яармагтай холбох автозамын ажил эхлэв. 

- Хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна. 

- 23-р хороонд худаг барих ажлын тендер зарлагдсан 

- 39-р хороо болон өрхийн эмнэлгийн барилга 30 гаруй хувьтай үргэлжилж байна

- 2023 он гарсаар 60, 250, 280 хүүхдийн ортой 3 цэцэрлэг ашиглалтад орлоо

- Дүүрэгт 35 жилийн дараа Олон улсын стандартад нийцсэн Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсон. 

- 2022 онд дүүргийн хэмжээнд 60 байршилд 1200 гаруй гарааш, контейнерыг буулгаж тухайн газрыг нийтийн эзэмшилд аван тохижилт бүтээн байгуулалтыг хийж байна.

ДҮҮРЭГТ НИЙТ 430 ГАРУЙ АЖЛЫН БАЙР БЭЛЭН БАЙНА. ҮҮНД: 

- Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст 360 гаруй 

- ТҮК ОНӨААТГ-т жолооч, ачигч, зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн ажилтан нийт 70 орчим ажлын байр бэлэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment