8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын эдийн засаг 2023 онд таван хувиар өснө

2023-03-06 12:10:00

Манай урд хөрш эдийн засгийн өсөлтөө таван хувьд хүргэх зорилтыг тавьсан байна. Энэ талаар гуравдугаар сарын 4-ний өдөр эхэлсэн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал буюу парламентын ээлжит чуулганы үеэр мэдэгджээ.

Тус чуулганы үеэр Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян “2023 онд хот суурин газруудад 12 сая орчим ажлын байр бий болгох зорилт тавьж, эдийн засгийн тогтвортой байдлыг чухалчилж ажиллана” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Өнгөрсөн онд тус улсын ДНБ сүүлийн 40 гаруй жилийн хамгийн муу үзүүлэлттэй буюу ердөө гурван хувиар өссөн байна. Үүнд цар тахлын хязгаарлалт, экспортын эрэлт буурсан үзүүлэлт, үл хөдлөх хөрөнгийн томоохон хямрал зэрэг хүчин зүйл голлон нөлөөлжээ. 

Энэхүү хурлаар 2022 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт болон 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийн талаарх тайлан, төв, орон нутгийн өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл, энэ оны төсвийн төслийн талаарх тайлан, түүнчлэн Ардын дээд Прокурорын газар, Ардын Дээд шүүхийн ажлын тайлан, БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланг сонсож, батлах юм байна. 

Мөн улс орны хууль тогтоох үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл болон нам, төрийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцэж, түүнчлэн БНХАУ-ын дарга, дэд дарга, Төрийн Зөвлөлийн шинэ Ерөнхий сайд, БНХАУ-ын Ардын банкны дарга, шадар сайд, сайд нар, улсын комисс, хороодын дарга нарыг сонгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment