8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Рагчаадорж: Нэг оюутан цэрэгт 1.5 сая төгрөгийн төсөв баталсан

2023-03-03 15:15:00

Батлан хамгаалахын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, хурандаа С.Рагчаадорж 


Өнөөдрийн байдлаар нэгдүгээр дамжаанд суралцаж байгаа 22579 оюутан байна. Эрэгтэй 8747 оюутан, эмэгтэй 14432 оюутан суралцаж байна. Үүнээс 2,8-аас дээш голчтой 4887 эрэгтэй оюутны мэдээлиийг одоогоор бидэнд ирүүлсэн. Оюутан цэргийн бүртгэл энэ сарын 10-ны өдөр хаана. Гуравдугаар сарын 14-ны өдрөөс эхлээд шаардлага хангасан хүүхдүүд сургуулийнхаа харъяа цэргийн штаб дээр очоод бүртгэлээ баталгаажуулна. Гуравдугаар сарын 20-ноос эхлээд эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулна. Энэ нь цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэх журмын хүрээнд явагдах юм.

 

Мөн нэг оюутанд 1,5 сая орчим төсөв баталсан байна.Батлагдсан төсвийнхөө хүрээнд зөвхөн нийслэл гэлтгүй орон нутаг дахь их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, суралцагчдыг хамруулах бодлого барьж байсан боловч сүүлийн хоёр жил туйхан сургалтын төсөв харьцангүй багассанаас шалтгаалж зөвхөн нийслэл дэх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан суралцагчийг хамруулж байна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага: 

 

  • Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment