Хөвсгөл нуурын эрэг, Хүй Толгойн урд Хайчийн аманд зохион байгуулагдаж буй “Хөх сувд” мөсний баяр 3 дугаар сарын 4-нийг дуустал үргэлжилнэ.
"Хөх сувд-2023” Олон Улсын фестивальд Япон, Солонгос, Герман, АНУ, зэрэг гадны найман улсын 270 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Хөх Сувд Мөсний баяр” жилээс жилд өргөж тэлсээр байна.
Мөсний баяр өнөөдөр /2023.03.03/ хоёр дахь өдрөө үргэлжилэн явагдаж байна.