Дорноговь аймагт суудлын автомашин автобустай мөргөлдсөн осол гарсан байна. Тодруулбал, Сайншанд сумын чиглэлд зорчиж явсан “Киа гранбирд” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус нь “Тоёота приус 20” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас золоор хүний эрүүл мэнд, амь нас эрсдээгүй аж.
Тухайн автобусанд 14 хүн зорчиж явсан бөгөөд золоор бэртэж гэмтээгүй болохыг онцгой байдлын газраас мэдээлсэн. Харин тус сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан суудлын автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй Д нь бүхээгтээ хавчуулагдсан байсныг онцгой байдлын албан хаагчид гаргаж аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлжээ. Ослын дуудлага өчигдөр аймгийн онцгой байдлын газарт 19.35 цагт бүртгэгдэж энэ дагуу аврах багийнхан ийнхүү тусламж үзүүлсэн юм банйа.