Хөвсгөл нуурын эрэг, Хүй толгойн урд Хайчийн аманд "Хөх сувд-2023" мөсний баяр өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 2-4-ний хооронд болох гэж байна.
Уг арга хэмжээний үеэр иргэд аюулгүй байдлаа ханган, хориглох тэмдэг, хязгаарлах тууз байрлуулсан газраар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг зохион байгуулагчдын зүгээс уриаллаа.
Иргэдийн анхааралд:
- Хориглох тэмдэг байрлуулсан газраар зорчихгүй байх
- Хязгаарлах шугамаас гадагш хөдөлгөөн үйлдэхгүй байх
- Шөнийн цагаар нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх
- Автомашины араас чарга болон олсоор чирэгдэж явахгүй байх
- Гал түймрийн аюулгүй байдлаа хангах
- Нуурын мөсөн дээр хурд хэтрүүлэхгүй байх
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийг хараа хяналттай байлгах
- Мөсөн дээр халтирч унаж, гэмтэж бэртэхээс болгоомжлох
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх
- Хувийн эд хөрөнгөдөө хараа хяналттай байх
- Хууль хяналтын байгууллагын албан хаагчдын шаардлагыг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг уриалж байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар