8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрөөс эхлэн музейнүүд иргэдэд ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ

2023-03-01 15:10:00

Гуравдугаар сарын эхний долоо хоногийг “Музейн нээлттэй өдөр” болгон зарладаг. Уламжлал ёсоор энэ сарын 1-5-ны өдрүүдэд улс даяарх төрийн болон орон нутгийн өмчит музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргах юм.

Түүнчлэн хүүхэд багачуудын насны онцлогт тохирсон боловсролын хөтөлбөр, гэр бүлд зориулсан хөтөлбөр, оюутан залууст зориулсан лекц, хөтөч тайлбарлагчдад зориулсан сургалт, уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment