Өнөөдрөөс эхлэн шинэчлэгдэн батлагдсан Үндэсний энгийн цахим гадаад паспортыг захиалах боломжтой боллоо.
Дараах нэгжүүдээс харьяалал харгалзахгүй авах боломжтой. Үүнд,
-Нийслэлийн 9 дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс
-Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд /Дүнжингарав, Мишээл, Драгон, Баянхошуу, Оргил, Баянгол төв/
-Улсын бүртгэлийн үйлчилгээний нэгдсэн цэгүүд /Баянзүрх дүүрэгт Жанжин клуб, Төр захиргааны II байр, Дарь-Эх, Чингэлтэй дүүрэгт Спорт хороо цогцолбор байр, Хан-Уул дүүрэгт Буянт-Ухаа нисэх буудал/
-21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс