8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Солонгосын хооронд сүүлийн 20 жилийн хугацаанд яригдсан 11 асуудлыг шийдвэрлэсэн айлчлал боллоо

2023-03-01 13:10:00

Өнөөдрийн ээлжит Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар танилцуулж байна.

 

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын чуулганы хуралдаан эхлэх дөхсөнтэй холбоотой Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төслүүдээ хэлэлцлээ. Энэ удаад Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой мэдээлэл өгье. Ерөнхий сайд тус улсын Ерөнхий сайдын урилгаар айлчлал хийгээд ирсэн. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхий сайд албан ёсны хэлэцээр хийж, дөрвөн сайд бичиг баримтад гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээрээ баталгаажуулсан. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Солонгос Монгол Улсын хооронд ярьж байсан 11 ажил албажсан. 

       Хоёр улсын чөлөөт худалдааны хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдэлд хүрсэн. Ингэснээр экспорт, импортын харилцааг тэнцвэржүүлэх, гадаад худалдааны эргэлтийг сайжруулахад чухал нөлөөтэй.

      Мөн БНСУ, Монгол Улсын хөрөнгө оруулагч нарыг эрх зүйн харилцаанд гарын үсэг зурсан. Монгол Улсаас Солонгост ажиллаж байгаа иргэд, хөрөнгө оруулагч нарын эрх ашгийн талаар хөндөгдөж байна. Солонгос Улсын тухайд гадаадын хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллах талаар анхаарах хүсэлт тавьж байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ жил зургаан хувьд хүрэх төсөөлөлтэй байна. Иймд эдийн засаг нь өсөж байгаа улсыг гаднын хөрөнгө оруулагч нар маш сонирхдог. Тэр дундаа Солонгос Улсын хөрөнгө оруулагч нар манайд хөрөнгө оруулах талаар өндөр хувьтай байна. Мөн газрын ховор элемент олборлох талаар дэлхийн хэд хэдэн улстай яриа, хэлэлцээр хийж байгаа. Газрын ховор элементэд олон элемент багтдаг. Газрын ховор элементийг зэстэй холиход цахилгаан автомашин үйлдвэрлэж болно.  Эдийн засгийн чиглэлд чухал ач холбогдолтой. Тиймээс Солонгос Улстай хамгийн түрүүнд хамтарсан судалгааны төв байгуулахаар ярилцсан. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment