8o
Улаанбаатар хот
mobile menu

Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдсэн иргэнийг баривчилжээ

2023-02-27 12:52:00

  •  
  •  
  •  

Таксинд явж байсан 40 настай эмэгтэйг боож, тээврийн хэрэгслийг нь дээрэмдсэн хэрэг Орхон аймгийн Баян-Өндөр суманд гарчээ.

Хэргийн талаар тодруулбал, энэ сарын 25-ны 01:45 цагт цагдаагийн байгууллагад “Баян-Өндөр суманд байрлах Даниста худалдааны төвийн баруун урд таксинд явж байхад үл таних согтуу залуу таксинд гар өргөж суугаад намайг боож унагаан машинаас буулгаад миний Тоёота Акуа автомашиныг дээрэмдсэн” гэх дуудлага ирсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллагааг зохион байгуулж, автомашин дээрэмдэн зугтсан гэх 42 настай эрэгтэй “Т”-г олж тогтоон баривчилж, мөрдөн шалгаж байгаа аж.

Иймд такси үйлчилгээнд явж буй иргэдийг сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Ээ ямар тэнэг новш вэ.Гэхдээ эмэгтэй гэлтгүй таксины жолооч нар дэндүү. их.мөнгө нэхээд эмэгтэй жолооч хүртэл аймаар доромжлож элдвээр хэлдэг арайл дэндүү шуналтай
2023/02/27 103.26.193.20
  • Recent
  • Most Read
  • Most Comment