8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Сүхбаатар: 160 ширхэг цахилгаан автобус авна

2023-02-10 13:52:00

Узбекистанаас ирсэн SAZ LE60 маркийн хоёр автобусыг хүлээн авах үеэр түгжрэл болон нийтийн тээврийн асуудлаар сайд Ж.Сүхбаатар товч танилцуулсан юм.

Тэрбээр "Улаанбаатарын түгжрэлийг бууруулах том суурь нөхцөл нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх асуудал. Энэ салбар уналтын байдалтай байгаа. Засгийн газар, УИХ-аас гаргасан нийтийн тээврийн парк шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Европын орнууд нийтийн тээвэрт түшиглэн түгжрэлээ бууруулж байна.

Нийслэлийн иргэдийн 55% нь хувийн машинаар зорчдог. Хоногт 2.8 сая зорчилт хөдөлгөөн явагдаж байна гэж үзэхэд 1.8 сая иргэн хувийн машинаар, 550,000 орчим иргэн автобусаар явж байна.

Нийтийн тээврийн шинэчлэлийн тухайд, одоогийн байдлаар 200 орчим шинэ автобусыг авчирсан. Сайн чанартай, үнэ боломжийн автобуснуудыг оруулж ирэх бодлого баримтална. Энэ онд хэрэгжүүлнэ.

Цахилгаан автобусыг чухалчилдаг ч автобус баазын эрчим хүчний чадал хангалтгүй учраас 160 ширхэг цахилгаан автобус оруулж ирнэ гэж тооцоолж байгаа.

БНСУ-аас автобус авах бодолтой байгаа. Иргэдийн ая тухыг хангасан автобуснууд авахаар төлөвлөсөн.

Улаанбаатарын түгжрэлийг урт хугацаандаа бууруулна. Худалдааны төв, захууд орц, гарцаа цэгцэлмээр байна. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвд өчигдөр ажилласан. Иргэд олон удаа ярьсан учир очиж ажилласан. Ажлын өдрүүдэд авто замын оргил ачааллын үед хувийн хэвшлийнхэн санаачилгатай байхыг уриалж байна. Тухайлбал, түгээлтийн машин дээр ч санаачилгатай хандаасай гэж зөвлөмж гаргаж байна.

ААН, байгууллагууд агуулах болон бизнесийн аж ахуйн үйл ажиллагаагаа Улаанбаатараас нүүлгэвэл зээл, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоор дэмжихээр энэ оны төсөвт тусгасан.

Өнөөдөр хүлээн авч буй хоёр автобусыг бэлэглэж байгаа "СамАвто" компани бизнес төлөвлөгөөгөө зөв харж байна гэж бодож байна. Монгол Улс Алс Дорнод, Сибирьтэй ойрхон байршдаг. Манай хойд хөршийн эдгээр хэсгүүдийн автобусны үйлдвэрлэлийн асуудал хүндрэлтэй байдаг тул бид БНХАУ-аас автобус авдаг.

"СамАвто" компани ISUZU технологиор үйлдвэрлэсэн SAZ LE60 маркийн автобус Монголын нөхцөлд тохирох эсэхийг тодорхой хугацаанд харах байх. Өөрсдийн хэрэглэдэггүй автобусыг өгч байгаа юм биш" хэмээн ярилаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гарц
Хүмүүсийн грашнуудыг буулгаад зогсоол бүүр ч хүрэлцээгүй болсон. Одоо 5 давхар орон сууцнуудын хоорондох зайнуудад газар доогуур зогсоолууд барих хэрэгтэй байна.
2023/02/28 122.201.31.110
Зочин
Шөнийн цагаар цэнэглээд байхад болно шүү дээ. Цахилгаан автобус олон сайн талтай байна лээ дуу чимээгүй, утаагүй, тохилог. Яаж ч бодсон өдөржин салярь зардаг автобуснаас хямд л зардал гарна даа
2023/02/28 122.201.31.110
SHINE OYUN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/02/22 197.211.53.56
Иргэн
Түгжрэлийг дээд дарга нар бий болгосон.Тэд газрыг мэдсээр байж наймаа болгож,орон зайгүй болгосон.Ганц ч том машины зогсоолгүй ийм нийслэл хот байхгүй байхаа.Нийтийн жорлон гэж бараг байхгүй улс даа.
2023/02/18 94.252.122.213
Иргэн
Нэг автобусыг бүрэн цэнэглэхэд хичнээн ватт орж, хэдэн цаг цэнэглэж, хэдэн төгрөгийн ток ордог гэх мэт тодорхой юм бичээч ээ!
2023/02/15 103.57.94.208
  • Recent
  • Most Read
  • Most Comment