8o
Улаанбаатар хот
mobile menu

“Тамгагүй төр” жүжгийг Англид “Монгол хаан” нэрээр толилуулна

2023-01-27 19:52:00

Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны зохиол "Тамгагүй төр" жүжиг “Херо энтертайнмент”-ын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулгаар Лондонгийн “West End”-ийн тайзнаа “Монгол хаан” нэрээр амилах гэж байна.

Дэлхийд Нью-Йоркийн “Broadway”, Лондонгийн “West End” хэмээх театрын хоёр ноён оргил байдаг. У.Шекспир, А.Дюмагийн бүтээлүүдээс эхлээд дэлхийн сор болсон бүтээлүүд Английн “West End”-д тоглогддог байжээ. Тэгвэл энэхүү тайзнаа “Монгол хаан” жүжгийг монгол уран бүтээлчид анх удаа бүрэн баг бүрэлдэхүүнээрээ тоглох гэж байна.

Олон улсын хэрэглэгчдэд мэдээлэл өгөх үүднээс "The Mongol khan" фэйсбүүк хуудсыг нээсэн байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл