УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы шадар туслахаар ажиллаж байсан И.Даваадорж гэгчийг АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан саатуулжээ. Тэрээр Т.Аюурсайхан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын албан тушаалд очсоны дараахан тус яамны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогджээ.
УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы шадар туслах И.Даваадорж нь 2018 оноос хойш “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг дамлах, тендерүүдийг нь түүх гэх мэтээр хууль бусаар хөрөнгөжиж, улмаар 2020 оноос эхлэн Ар гүнт, Арцатын аманд хаус хорооллын хоёр том төсөл эхлүүлчихсэн байж. Хаус хотхон барих замаар хулгайн мөнгөө угааж эхэлсэн байж болз ошгүй тухай ноцтой баримтууд өмнө нь вэб сайтуудаар дэлгэгдэж байв.
Тэрээр, Ишравжаагийн ДАВААДОРЖ нь 2016 онд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч–туслах, 2019 онд УИХ -ын гишүүний зөвлөх, 2020 онд Орон нутгийн сонгуулиар нэр дэвшиж, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан. Оны өмнө Т.Аюурсайханы санаачлагаар түүнийг дүүргийн ИТХ-ын дарга болон, намын хорооны дэд даргын албан тушаалаас нь чөлөөлөөд байсан аж.
И.Даваадоржийн Хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр 2019 онд УИХ -ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байхдаа 1.2 тэрбумын хөрөнгөтэй, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах болсон 2020 онд 1.1 тэрбум, 2021 онд 1.5 тэрбумын хөрөнгөтэй гэж мэдүүлжээ. Орлого нь 2021 онд ийнхүү өссөнд хамгийн их жин дарж буй нь гэр бүлийн орлого, өөрийн орлого. Мөн хэд, хэдэн тээврийн хэрэгсэл авсан нь нөлөөлж байна.
Мэдүүлэг гаргагчийн нийт орлого
- 2019 онд: 15.1 сая
- 2020 онд: 32.4 сая
- 2021 онд: 89.4 сая
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого
- 2019 онд: 34 сая
- 2020 онд: 34.1 сая
- 2021 онд: 171.2 сая
Орон сууц
- 2019 онд: 350.7 сая
- 2020 онд: 325.7 сая
- 2021 онд: 305.7 сая
Тээврийн хэрэгсэл
- 2019, 2020 онд: 78 сая
- 2021 онд: 221 сая
Мал, аж ахуй
- 2019 онд: 147.5 сая
- 2020 онд: 178.5 сая
- 2021 онд: 199.1 сая
Газар
- 2019, 2020 онд: 90 сая
- 2021 онд: 85 сая
Үнэт эдлэл
- 2019, 2020, 2021 онд: 14 сая
Дотоодын банк хадгаламж
- 2019 онд: 93.2 сая
- 2020 онд: 44.2 сая
- 2021 онд: 56 сая
Авлага
- 2019 онд: 50 сая
- 2020, 2021 онд: 130 сая
Зээл
- 2019, 2020, 2021 онд: 173.8 сая
Монверсус ХХК, Асгат-Ресурс ХХК-иудад ногдол хувь эзэмшдэг ажээ.