8o
Улаанбаатар хот
mobile menu

“ХОВД ЭКСПО” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД 80 ГАРУЙ БАЙГУУЛЛАГА ОРОЛЦОЖ БАЙНА

2023-01-20 11:00:00

“Invest Khovd” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын хүрээнд “Ховд экспо” бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Спортын төв ордонд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд 80 гаруй бизнес эрхлэгч, ААН, байгууллага оролцож байна. 

Үзэсгэлэн худалдаанд банк, санхүү, үүрэн телефон, уул уурхай, барилга, дэд бүтэц, худалдааны салбарын бизнесүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. 

Түүнчлэн, энэхүү үзэсгэлэн худалдаанд орон нутагт хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой аж ахуй нэгжүүд оролцож байгаагаараа онцлог, ач холбогдолтой юм. 

Энэхүү үзэсгэлэн худалдаа 2023 оны 1 сарын 19-25-ны өдрүүдэд Ховд аймгийн Спортын төв ордонд үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DR. PRADHAN
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023/01/27 129.205.113.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment