Хөгжлийн банкыг хянан шалгах түр хороонд хэн хэн дуудагдах вэ?
УДШ-ийн шүүгчээр М.Пүрэвсүрэнг томилж, Н.Батчимэг, М.Ганболд нарыг томилохоос татгалзлаа
УБТЗ ХНН дахь мэргэжлийн бус томилгоо, төмөр замын нарийн мэргэжилтнүүдээс дийлэнх нь бүрдсэн байх ёстой байгууллагын ажил хэвийн явагдахад чирэгдэл учруулж байна. Нэн ялангуяа цагдаа зэрэг тусгай байгууллагаас тэтгэвэрт гарсан, халагдсан “хөгшин хурандаа” нар зарим албаны дарга, орлогч даргын албан тушаалд томилогдсон нь жирийн инженер техникийн ажилтнуудад хатуудсан тушаал, айдас хүйдэст автуулсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Эдгээр томилгоонуудын нэг нь Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны /ВОХР/ даргаар Цэндээхүүгийн Ариунбат гэх хурандааг томилсон томилгоо юм. Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын алба нь:
- төмөр замын обьект, тээвэрлэж буй ачаа барааг гэмт халдлагаас хамгаалах,
- галын аюулгүй байдлыг хангах, гал түймэртэй тэмцэх гэсэн 2 үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэхүү хариуцлагатай албанд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагаар манлайлагч, басхүү чин сэтгэл, тэсвэр хатуужилтай 100 гаруй залуусыг удирдах үнэнч шударга удирдлага хэрэгтэй юм.
Ц.Ариунбат нь УБТЗ ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргаар хэрхэн томилогдов?
Тэрбээр, Дорнод аймгаас сонгогдсон, УИХ-ийн гишүүн, хошууч генерал Ц.Сэргэлэнгийн баз хүргэн. Тиймээс ч Ц.Ариунбатыг албаны даргаар томилогдоход Ц.Сэргэлэн гишүүн нөлөөлсөн байж болзошгүй юм. Ц.Сэргэлэн гишүүн бол АТГ-аас нүүрсний хулгайд холбоотой 5 гишүүний нэгээр албан ёсоор зарлагдаад байгаа билээ.
Алдаа гаргах бүртээ албан тушаал дэвшдэг Ц.Ариунбат!
- Ц.Ариунбат нь БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан хаагчтайгаа архи ууж байгаад зодоон хийсэн хэмээн шийтгүүлэн албан тушаал нь өөрчлөгдөж байсан.
- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Ц.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Д.Отгонжаргал нар Баянмонгол хороололд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан тул Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны б/36 тоот тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.
- Ц.Ариунбат нь АТГ-ын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад, Цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргаар томилогдсон байна.
Дээрх баримтыг уншсан, эрхэм Танд шударга ёс хаана байна? гэх бухимдал, дургүйцэл төрөх нь дамжиггүй. Гэвч шударга бус үйлдэлтэй үл эвлэрэх нь БИДНИЙ ҮҮРЭГ.
Үргэлжлэл бий.