8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татжээ

2023-01-17 09:20:00

АТГ-аас “Хөгжлийн банкны” гэх хэрэгтэй холбоотойгоор 87 хүнийг яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн тухай мэдүүлсэн. Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп” ХХК-ийн чанаргүй зээлийн асуудалд холбогдуулан яллагдагчаар татаж, Эрүүгийн хуулийн 22.1.2 буюу “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх үндэслэлээр шалгаж байгаа бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авчихаад байж байгаа юм байна.

Эргэн сануулахад, УИХ-ын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 22-ны нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Монгол Улсын Их Хурлын Чуулганы Дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчөөр дэвшүүлэн томилж байжээ.

 

Б.ЛХАГВАСҮРЭН

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ариунаа
Бэрэнгийхэний шуналаас болж олон хүн чирэгдэх нь дээ.юу дутсан гэж Лхавгасүрэн эд нартай холбогддог бна.зүгээр л хаячихгүй
2023/01/17 192.82.73.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment