ОХУ-ын удирдагч В.Путин, Ираны ерөнхийлөгч Э.Раиситай утсаар ярьсан тухай Кремлийн албан ёсны Telegram суваг мэдээлэв. Орос, Ираны хэлэлцэх асуудлын талаар ярилцсан тэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Тодруулбал, эрчим хүч, зам тээвэр, ложистикийн салбарт харилцан ашигтай төслүүдийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлсэн аж Мөн Сирийн хямралыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг Астанагийн үйл явцын хүрээнд зохицуулж буйг ихэд үнэлсэн хоёр улсын тэргүүн Сирийн байдлыг хэвийн болгох, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд үргэлжлүүлэн хамтарч ажиллахаар шийдэв. Тэрчлэн хоёр талын дээд төвшний харилцаа холбоо тогтоохоор төлөвлөлөө.
В.Путин, Э.Раиси хоёр утсаар ярьжээ
2023-01-12 14:32:00