БНСУ-ын Танжин хотын захиргаа, ИТХ, ХАҮТ, Аж үйлдвэрийн холбооны төлөөлөгчид Баянгол дүүрэгт /2022-10-15-нд/ өргөн бүрэлдэхүүнтэй зочлоод буцлаа.
Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ажлын албаны дарга А.Даваажаргал болон ИТХ-ын төлөөлөгчид, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олон хүлээн авч, найрамдалт харилцаа тогтоох санамж бичиг, улирлын чанартай ажилтан ажиллуулах хамтын ажиллагааны хэлэлцээр хийн, баримт бичигт гарын үсэг зуран баталгаажуулсан юм.
БНСУ-ын хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй улирлын чанартай гадаад ажилтан ажиллуулах хууль, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, БНСУ-ын Танжин хот хооронд харилцан тохиролцсоны үндсэн дээр газар тариалан, загас агнуурын болон бусад салбарт ажиллах 30-45 насны иргэдийг жил бүрийн 1-6 сар, 7-12 сарын хооронд тус хот руу илгээх ажлыг зохион байгуулах, иргэдийн ажиллах нөхцөл, эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах үүргийн талаар харилцан тохиролцсон.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор https://www.bayangolhural.mn/content/439