Баянгол дүүргийн Нутгийн өөрийн удирдлагын байгууллага үүсч хөгжсөний 30 жил, олон улсын Ахмадын баяр, Монголын Багш нарын баярыг тохиолдуулан холбогдох шатны байгууллагуудын тодорхойлолтыг үндэслэж, дүүргийн Иргэдийн Төлөөлөөлөгчдийн Хурлын даргын шагналаар дараах иргэдийг шагнаж урамшууллаа.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга А.Даваажаргал шагналыг гардуулахдаа “Түүхэн ой, тэмдэглэлт баяр ёслолуудыг тохиолдуулан Баянгол дүүргийн хороодоос залуу насандаа улс орныхоо хөгжил дэвшилд хичээл зүтгэлээ зориулсан ахмадууд, хүүхэд багачуудын сурган хүмүүжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан, шилдэг багш нар, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын нэгжид ажиллаж буй шилдэг ажилтнуудаа тодорхойлсны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын шагналыг уламжлан гардуулах үүргийг хүлээлээ. Та бүхэндээ баяр хүргэж, хойшдын үйлс бүтээлд нь амжилт хүсье” хэмээн онцолсон юм.